♟️ Шатрын сургалт
Шатрын сургалт нь хүүхдийн логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, асуудлыг шийдвэрлэх чадвар, тэвчээр болон стратеги төлөвлөлтийг хөгжүүлэхэд чиглэнэ.
Хүүхдүүд шатрын үндсэн дүрэм, нүүдэл, тактик, стратегийг сурахын зэрэгцээ тоглолт хийж, бодит дасгал дээр ур чадвараа хөгжүүлнэ. Анхан болон ахисан түвшний хүүхдүүд хамрагдах боломжтой.
♟️ Нэг анги: 8 хүүхэд
📅 Эхлэх өдөр: 2026 оны 10-р сарын 3
⏰ Хичээл: 7 хоногт 1 удаа, 1 цаг
📚 Сард: 4 удаа / нийт 4 цаг
💰 Төлбөр: $100/сар
Багш: Д. Амарсайхан
🏆 2022 оны World Open U2000 ангиллын аварга
🏆 2023 оны Сонирхогчдын дэлхийн аварга
♟️ 2020 оноос шатрын сургалт зааж байна.
Хүүхдүүдээ тоглонгоо суралцаж, сэтгэн бодох чадвараа хөгжүүлж, өөртөө итгэлтэй болоход нь дэмжих дулаан, сонирхолтой орчныг бүрдүүлнэ.